9903 4234

2003 оноос хойш Улаанбаатарт

Тасралтгүй ажиллагааг чанараар дэмжинэ

Уул уурхай, төмөр зам, үйлдвэр, автомашины техникт тохирох сальник, жийргэвчийг Австри CNC машинаар хийнэ. Стандарт бус хэмжээ ч 1–24 цагт бэлэн болно.

Голч
4–400 мм
Температур
−200…+260 °C
Даралт
0.5–700 бар
Материал
60 төрөл
Хугацаа
1–24 цаг
Чанар
ISO 9001

Хуучин сальникаа авчраад, шинийг нь аваад яв

Хэв цутгах шаардлагагүй. Машин өгөгдлөөр шууд зүсдэг тул нэг ширхэгийг ч хурдан хийнэ.

  1. Дээж эсвэл хэмжээ

    Элэгдсэн сальникаа авчирна, эсвэл хэмжээ, зургаа и-мэйлээр илгээнэ.

  2. Материал сонгоно

    Температур, даралт, шингэнийг харж тохирох материалыг бид санал болгоно.

  3. CNC зүснэ

    Бэлтгэл 10–15 минут, нэг ширхэг 0.5–5 минутад гарна.

  4. Бэлэн

    Ачааллаас хамаарч 1–24 цагийн дотор. Хэдэн ширхэг хэрэгтэй, төдийг хийнэ.

Бүтээгдэхүүн

Гидравлик, пневматик цилиндр, насос, редукторын бүх төрлийн нягтруулагч. Төрлөө сонгоод загварын кодоор нь захиална уу.

    Ажиллах орчинд тохирох материал

    Олон улсын чанарын гэрчилгээтэй 60 материалаас гол хэрэглэгддэгүүд. Ус, хий, тос, тоормосны болон гидравлик шингэн, хүчил, шүлтэнд ажиллана.

    МатериалТемператур−200 °C … +260 °CХаана хэрэглэдэг

    Ажиллах температур нь материалын техникийн хуудаснаас (2024) авсан. Бодит хязгаар нь орчин, даралт, хурдаас хамаарна. PTFE-PEEK-ийн доод хязгаар заагдаагүй. Материал бүрийн бүрэн техникийн хуудсыг хүсвэл илгээнэ.

    Яагаад Сийл Жет

    Гол, үүрээ солих шаардлагагүй

    Сальник суудаг гол, үүр элэгдсэн бол яг тэр хэмжээнд нь тааруулж стандарт бус сальник хийнэ. Эд ангиа солих зардал хэмнэгдэнэ.

    Нэг ширхэгээс эхлэн

    Гадаадаас бөөнөөр захиалж, тээвэр хүлээж, агуулахад нөөц хураах хэрэггүй. Хэрэгтэй үедээ хэрэгтэй тоогоороо авна.

    УБТЗ-ын зүтгүүрийн хөдөлгүүрт +200 °C-д ажиллах цагираган жийргэвч нийлүүлдэг.

    Тусгай материалаар хийсэн жийргэвч нь зүтгүүрийн урсгал засвар хоорондын хугацааг уртасгаж, жилийн засварын зардлыг бууруулсан. Энэ хамтын ажиллагаа өнөөг хүртэл үргэлжилж байна.

    1000 гаруй байгууллага захиалдаг

    Гэр ахуйн угаалгын машинаас уурхайн экскаватор хүртэл. Үүнээс заримыг нь дурдвал:

    • Эрдэнэт үйлдвэр
    • УБТЗ, Зүтгүүрийн депо
    • Оюу толгой
    • Дарханы төмөрлөгийн үйлдвэр
    • Мон Рос Цветмет
    • Тавантолгой
    • MCS
    • APU
    • Монголын Алт (MAK)
    • Витафит
    • Богд групп
    • Монос групп
    • Петровис
    • Гацуурт
    • Monnis Motors
    • Bridge Group

    Сальникаа авчраад ир

    Дээж, хэмжээ, зургаа авчирвал хамгийн хурдан. Утсаар асууж, и-мэйлээр зураг илгээж болно.

    И-мэйл
    info@sealjet.mn
    Хаяг
    Баянзүрх дүүрэг, 43-р хороо, 13-р хороолол, Нарны зам, 109-р байр, 2 тоот
    Залгах: 9903 4234