Элэгдсэн голоо солихгүйгээр сальник хийлгэх боломжтой юу?
Ихэнх тохиолдолд болно. Гол жигд, бага зэрэг элэгдсэн бөгөөд гүн зураас, хром хуулралтгүй бол түүний бодит диаметрт яг тааруулж хийсэн сальник гоожилтыг зогсооно. Энэ нь шинэ гол, цилиндр захиалж хүлээснээс хурдан бөгөөд хямд. Харин гол гүн зурагдсан, нугарсан эсвэл хэт зууван болсон бол эхлээд голыг засуулах шаардлагатай.
Яагаад стандарт сальник элэгдсэн голд гоождог вэ
Импортын стандарт сальник 50, 55, 60 мм гэх мэт тогтсон хэмжээгээр ирдэг. Сальник голыг тодорхой хэмжээгээр шахаж барьдаг ч энэ нөөц нь бага. Гол 50 мм-ээс 49.6 мм болтлоо элэгдсэн бол 50 мм-ийн шинэ сальник голыг хангалттай чанга барьж чадахгүй, тос завсраар гарна. "Шинэ сальник тавьсан ч гоожсоор байна" гэсэн гомдлын нэг шалтгаан нь энэ.
Сийл Жет үүнийг яаж шийддэг вэ
Манай Австри CNC машин сальникийг хэвээр биш, хэмжээгээр нь шууд зүсдэг. Иймээс 49.6 мм гэх мэт стандарт бус ямар ч хэмжээг хийх боломжтой, ганц ширхэг ч болно.
- Гол, эд ангиа эсвэл хуучин сальникаа авчирна.
- Бид голыг хэд хэдэн цэгт хэмжиж, элэгдлийн хэмжээ, гадаргууны байдлыг шалгана.
- Ажлын температур, даралт, шингэнд тохирох материалыг сонгоно.
- Машины тохируулга 10–15 минут, зүсэлт 0.5–5 минут. Ачааллаас хамаарч 1–24 цагт бэлэн болно.
Хэзээ болдог, хэзээ засвар хэрэгтэй вэ
| Тааруулсан сальник тусална | Эхлээд гол, гильзийг засуулах хэрэгтэй |
|---|---|
| Гол жигд элэгдсэн, гадаргуу гөлгөр | Хумсанд тээглэх гүн зураас |
| Цилиндрийн гильз жигд элэгдсэн | Хром хуулралт, зэв, цоорхой |
| Хуучин, импортын техник, сэлбэг нь олдохгүй | Гол нугарсан |
| Стандарт сальник таарахгүй байгаа | Хэт зууван (цэг бүрийн хэмжээ ихээр зөрнө) |
Эргэлзэж байвал гол, эд ангиа авчирч үзүүлээрэй. Шалгаад аль арга тохирохыг хэлж өгнө.
Юуг хэмнэх вэ
Том техникийн цилиндрийн шинэ гол, гильз үнэтэй, гадаадаас захиалбал хэдэн долоо хоног хүлээнэ. Энэ хугацаанд техник зогсож, ажил тасарна. Бодит хэмжээнд тааруулсан сальник 1–24 цагт бэлэн болдог тул сэлбэгийн зардал, зогсолтын хугацааг хоёуланг нь хэмнэнэ.
Голын хэмжээг өөрөө хэмжих бол сальникийн хэмжээ хэмжих заавар-ыг уншаарай. Гоожилтын бусад шалтгааныг гидравлик цилиндр гоожих 6 шалтгаан нийтлэлээс харна уу.
Түгээмэл асуулт
Хэр их элэгдсэн голд тааруулж болох вэ?
Нэг тогтсон тоо байхгүй. Элэгдэл жигд, гадаргуу гөлгөр байх нь хамгийн чухал. Голыг хэмжиж, гадаргууг нь үзэж байж шийднэ.
Тааруулсан сальник стандарт сальникаас түргэн элэгдэх үү?
Зөв материал, зөв хэмжээтэй бол ялгаагүй. Гол цаашид элэгдэх тусам дараагийн удаа хэмжээг дахин тааруулах шаардлага гарч болно.
Цилиндрийн гильз элэгдсэн бол яах вэ?
Мөн адил. Бүлүүрийн сальникийг гильзийн бодит дотор диаметрт тааруулж хийнэ. Гильзэнд гүн зураас байвал эхлээд засуулах хэрэгтэй.
Ганц ширхэг хийлгэж болох уу?
Болно. Манай CNC машин хэв ашигладаггүй тул нэг ширхэгийг ч хурдан хийнэ.